Дотоод мэдээ

Домгийн шувуу үргээж COP17 эхэллээ

calendar_today 2026-10-30 visibility 39 үзсэн
Домгийн шувуу үргээж COP17 эхэллээ
Дотоод мэдээ 2026-10-30 visibility 39

Домгийн шувуу үргээж COP17 эхэллээ

Цөлжилттэй тэмцэх конвенцын талуудын 17 дугаар бага хурлаар (СOP17) албан ёсоор Монгол улсын Улаанбаатар хотноо 8 сарын 12-ны өдөр эхэлж, 197 орноос 12000 орчим оролцогч Монгол улсад тулгараад буй газрын нөхөн сэргээлт, ган гачгийг тэсвэрлэх чадвар, газрын тогтвортой менежмент, хэрэгжилтийн үр нөлөөг нэмэгдүүлэх зэрэг асуудлын тухай иргэдийн амьжиргааг сайжруулах бодит шийдлүүдийг дэмжих хуралд оролцохоор ирээд байна.

Нийт 200000 м.кв талбайд 12 хурлын танхим, 2 үндсэн чуулганы танхим болон 33 уулзалтын өрөөнд Тайден брэндийн хурлын бүрэн систем, дуу өсгөх систем, камерийн автомат хяналтын систем болон синхрон орчуулгын цогц бүтээгдэхүүнийг Тайден ХХК нийлүүлсэн ба Инносолюшн ХХК-тай хамтран хурлын үеэрх 24/7 техникийн дэмжлэг болон тоног төхөөрөмжийн засвар үйлчилгээг үзүүлж, программ хангамж болон техник хангамжийн уялдаа холбоог бүрэн ханган хурлыг ямар ч саадгүй, өндөр түвшинд зохион байгуулах үүрэгтэйгээр 8 сарын 28-ны өдөр буюу COP17 хурал дуусах хүртэл хүн хүч болон үйлчилгээгээр ханган ажиллахад бүрэн бэлэн болсон байна.